Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарт 765 тэрбум төгрөг түгжигджээ

Засгийн газар 2009-2011 онд орон сууцны эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр орон сууцны үнэ тэнгэрт хадсан юм. Гэвч эрэлтийг дэмжихдээ нийлүүлэлтийн асуудалд анхаарлаа хандуулаагүй байна.

2010-2011 онд арилжааны банкууд хүү багатай орон сууцны зээл олгож эхлэхэд барилгын материалын үнэ 20, газрын үнэ 30-40 хувиар тус тус нэмэгдэж байв.

Орон сууц худалдан авах чадвартай иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурч байна. Мэргэжлийн байгууллагуудын 2015 оны зургаадугаар сарын сүүлчээр гаргасан судалгаагаар зөвхөн Улаанбаатарт 189 мянга 240, орон нутагт 16 мянга орчим айл өрх орон сууц худалдан авах бодит хэрэгцээ шаардлагатай байгаа аж.

Гэвч тэдний 31 хувь нь байр худалдан авах чадвартай байна. Харин 2020 он гэхэд орон сууцны хорооллын илүүдэл 16 мянгад хүрнэ гэсэн тооцоо гарчээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар барилгын салбартойролцоогоор 20 мянга орчим орон сууц эзнээ хүлээж, 765 тэрбум төгрөг түгжигдээд байна гэсэн мэдээ байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *