Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарынхан маргааш жагсах гэж байснаа больжээ

Өнөөдөр УИХ-аас ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хуулийг баталсантай холбоотой Монголын барилгын үндэсний ассоциацаас мэдээлэл хийлээ. МБҮА-ын тэргүүн Б.Нэмэхбаяр “УИХ, Засгийн газар идэвхисанаачилгатай шуурхай ажилласны дүнд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон Иргэний хуульд өөрчлөлт оруулж ипотекийн зээлийг ганцаанаас нь гаргалаа. Өөрөөр хэлбэл моргейжийн зээлийн эрх зүйн орчинг хэвийн байдалд орууллаа.Нэгэнт моргейжийн зээлийн эрх зүйн орчин хэвийн болсон тул УИХ-аас гарсан тус шийдвэрийг хэрэгжүүлэхжурмыг шуурхай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Бидний зүгээс моргейжийг урт хугацаатай, урьдчилгаа төлбөр багатай буюу зээл хүссэн иргэдэд таатай нөхцөлтэй байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.Тэд мэдээлэл хийх үеэрээ барилгын материал болоод байрны үнийг өсгөхгүй байх боломжтой гэж үзэж байгаагаа дуулгав.

Түүнчлэн МБҮА-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийг шаардаж, маргааш төв талбай дээр жагсах гэж байсан юм: Өнөөдөр энэ асуудал нэгэнт шийдэгдсэн учраас маргаашийн жагсаалаа цуцалснаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *