Categories
мэдээ нийгэм цаг-үе

Барилгын материалын үнэ 50-90 хувиар нэмэгджээ

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын материалын үнэ 50-90 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортоор орж ирдэг барилгын материалын үнэ 90 хүртэл хувиар, харин дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын үнэ 4-6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Монгол Улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 60 гаруй хувийг импортоор авдаг. Тэгвэл сүүлийн хоёр жилд импортоор орж ирдэг барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн. Өмнөх жил 1.5-1.7 сая төгрөгөөр худалдаалагдаг байсан нэг тонн арматур төмөр өнөөдөр 3-3.2 орчим сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Импортоор орж ирдэг зарим барилгын материалын үнийн өсөлтийг жишээ татвал арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол, тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувь мөн тус тус өсчээ.

Эдгээр барилгын материалуудын үнэ өссөн нь орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсөхөд голлох нөлөө үзүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *