Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Барилгын компаниудаас хамгийн бага нь 300 сая, их нь нэг тэрбум төгрөгийн алдагдалд орсон” гэв

2022 оны улсын төсөв батлахтай холбогдуулан барилгын салбарынхан УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлэн Сангийн яамны өмнө өнөө өглөө жагсаж байна.

Барилгын салбарын төлөөлөл: “Бид үнийн өсөлтөд нэрвэгдэж, өндөр үнэтэй барилгын материал зургаадугаар сараас эхлэн авсан. Барилгын компаниудаас хамгийн бага нь 300 сая, их нь нэг тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол олон барилга баригдаж дуусалгүй үлдэх болно. Бид ажил олгогчид. Гэсэн хэдий ч одоо хичнээн сая төгрөгийн өрөнд баригдаж ажилчдаа цалинжуулж чадахгүй байдалд хүрч байна. Энэ чигээрээ байвал барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрчихээд байна. Барилгын материалын үнийн өсөлтийг 2022 оны төсөвт тусгана гэж зунжингаа ярьж байгаад одоо тийм юм байхгүй гэлээ. Бид маш их алдагдал хүлээж байна. Тухайлбал зарим компаниуд 1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *