Categories
мэдээ нийгэм

Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Өчигдөр бүлэг этгээдүүд Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд бүлэг этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна.

Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилжээ. Энэ талаараа ЦЕГ 14:00 цагаас албан ёсоор мэдээлэл хийх гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгасан байна. Улмаар дээрэмчид мөнгө нэхэж, их хэмжээний мөнгө аван зугтаажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *