Categories
мэдээ нийгэм

“Бамбарууш” кафе есдүгээр сарын 1-нээс дахин ажиллана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Театрын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг, дүүргийн Соёлын ордны барилгад шилжүүлэх тухай хэлэлцэж байгаа аж.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр дараах үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд:

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашиглахыг хориглолоо. Хэрэв хууль бусаар ашигласан тохиолдолд эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.
  • “Найрамдал” олон улсын зусланд бүрэн засвар хийхээр болов. Тус зуслан 1978 онд ашиглалтад орсноос хойш ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул ийнхүү бүрэн засвар хийхээр болжээ. Мөн зуслангийн орчимд нэмж газар олгохгүй байхыг үүрэг болгов. Мөн “Найрамдал-2” зуслан барих асуудлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт суутгахыг үүрэг болгожээ.
  • Баянзүрхийн дөрөвдүгээр хороо, Жуковын талбайд олгосон аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
  • Нийслэлийн амаржих газруудын ачааллыг бууруулахаар “Хүрээ” амаржих газрыг өргөтгөх, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болж, 2022 оны улсын төсөвт суутгахыг үүрэг болгов.
  • Төр, хувийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, “Бамбарууш” кафег анх үүсгэн байгуулагдсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар болов. Тус кафе ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *