Балбын Вант Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуй, газрын менежмент, хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ноён Шанкар Бахадур Тапа-аар ахлуулсан зургаан төлөөлөгчдийг газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын асуудлаар туршлага судлах, солилцох зорилгоор 2018 оны 06 сарын 28-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.
Балбын Вант Улсын төлөөлөгчдийг өнөөдөр буюу 2018 оны 07 сарын 02-нд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хүлээн авч уулзан мэндчилгээ дэвшүүллээ.