Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хуралдаанууд эхлээгүй байна

Image result for байнгын хороод 2018

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдах ёстой. Гэвч Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхлэх товтой байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Ирц 44.4 хувьтай байна. УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлчихээд танхимаас гарцгаажээ. Тус хуралдаанаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой юм.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагт товлогдож “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох байсан ч бас л ирц бүрдээгүйн улмаас эхэлж чадаагүй байна.

Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд энд, тэнд хэсэгчилсэн уулзалт хийж байгаа нь байнгын хорооны ирц бүрдэхгүй байгаатай холбоотой бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *