Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Байгальд ээлтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч”-ийн шагналыг “Цагаан Хуаран Консалтинг” ХХК хүртлээ

Уламжлалт “Барилга-Экспо” олон улсын үзэсгэ­лэн яармаг өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа. Барилгын зөвлөгөө мэдээл­лийн төв, “Барилга.мн”-ээс найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, үзэс­гэ­лэнд оролцогчдоос 7 төрлийн номинациар шилд­гүүдийг тодруулсанаас энэ удаа “Байгальд ээл­тэй төсөл, хөтөлбөр хэрэг­жүүлэгч байгууллага”-ын өргөмжлөлийг “Цагаан Хуа­ран Консалтинг” ХХК хүртлээ.

“Цагаан Хуаран Консал­тинг” ХХК нь 2012 оноос “Гэр хорооллыг орон сууц­ны хороолол болгон хөгжүүлэх” хөтөлбөрийн хү­рээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй компани юм. Эхний ээлжийн 2448 айлын “Цагаан хуаран-1” хотхоныхоо 1-р ээлжийг өнгөрсөн оны 10-р сард ашиглалтад хүлээлгэн өгснөөр нийт 432 айл тохилог сууцтай болсон. Дараагийн 432 айлууд ирэх 9-р сард шинэ байрныхаа түлхүүрийг гардана. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол гэдэг нь хотын төв цэгээс 3км зайд сургууль, цэцэрлэг болонтөрийн болон нийтийн үйл­чилгээний газруудтай ойрхон байрладаг, бидний сайн мэдэх “Нарантуул” захын арын хэсэг юм.

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниуд “Гэр хорооллын дахинтөлөв­лөлт”-ийн хөтөлбөрт оролцож байгаа огт хоосон газарт бүгдийг шинээр эхлэх нэг хэрэг, гэтэл хэдэн арван жил амьдарсан айлуудыг нүүлгээд буйран дээр нь шинээр хороолол босгоно гэдэг амар биш. Наад зах нь нүүж суух айлуудтай “наймаалцах” гэж том асуудал ундардаг учраас хэл ам ихтэй ажил.

Гэхдээ “Цагаан Хуаран Консалтинг” ХХК нь энэ бүгдээс үл халшран эхний үр дүнгээ үзэжайлуудыг байртай болгоод зогсоогүй хотыг экологийн сүйрлээс аврахад өөрийн хувь нэмрээ оруулж яваа юм. Тэдний дараагийн төсөл хэрэгжүүлэх газар ч Баянзүрх дүүрэгт юм. “Сүнжин гранд” зочид буудлын орчимд 2616 айлын “Цагаан Хуаран-2” орон сууцны хотхоны төс­лийг хэрэгжүүлэхээр 100 гаруй айлтай хоёр талт гэрээ байгуулан төсөл хэрэг­жүү­лэгчийн батламжаа аваад байгаа.

Компанийн хэрэгжүүлж байгаа төсөл нь иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтөнд оролцож хотын өнгө үзэмжийг сайжруулах, хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн чанартай, хямд орон сууцаар хангах зорилготойгоо нягт уялдаж буй нь хамгийн давуу тал гэдгийг “Барилга-Экспо” олон улсын яармаг үзэсгэлэнгийн үеэр онцолж байсан.

“Цагаан Хуаран” хотхон нь “Улаанбаатар-Орон сууц сан”-гаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдсан. Тий­мээс Нийслэлийн Иргэ­дийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувьд буцалтгүй тусламж үзүүлэх журмын дагуу дэмжлэг хүртэх болзол хангасан нийслэлийн харьяа төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан мэдээллийг ажлын байран дээр нь очиж танилцуулах үйлчилгээг санаачлан зохион байгуулж байгаа юм. Мөн иргэд ипотекийн 8 хувийн зээлээр “Цагаан Хуаран” хотхоноос байр авах боломжийг ч бүрдүүлсэн байна. Энэ мэтээр иргэддээ болон экологид ээлтэй үйл ажиллагаа явуулж буй “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-н хамт олны шагнал нүдээ олжээ гэдгийг батлах зүйл олон.

Н.САРАНГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *