Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны тухай хуульд иргэдийн мэдэх эрхийг хангах заалт нэмэхээр тусгав

Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг” гэсэн 14 дүгээр зүйлд “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдэх” эрхийг хангах заалтыг нэмж байна.

Мөн хуулийн “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх” гэсэн 16, 17 дугаар зүйлд “харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмэхээр тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *