Categories
мэдээ нийгэм

​Байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдвээр хэлэлцлээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Монгол улс ноолуурын салбарт дэлхийд тэргүүлэх орны түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хэлэлцүүлэгт салбарын яамд, олон улсын байгууллага, Элчин сайдын яам, үйлдвэрийн холбоод, боловсруулах үйлдвэр, дотоод гадаад брэндийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа салбарын хувьд өнөөг хүртэл зохиогдсон хамгийн том арга хэмжээнд тооцогдож байна.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус хэлэлцүүлгээр Монгол улс дахь ноолуурын салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх, мөн талууд хамтран нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал зөвлөлдлөө.

Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж дээр үндэслэн Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн чиглэлээр ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.
Дэлхийн нэртэй брэндүүд манай улсаас түүхий эд худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бидний зүгээс түүхий эд нийлүүлэхээс гадна самнасан ноолуур, ээрсэн утас экспортлох бодлого хэрэгжүүлэх, мөн дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү онцоллоо.

Н.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *