Categories
мэдээ нийгэм

Багийн хөгжлийн төвүүд зориулалтын байртай болж эхэллээ

2019-2020 онд нийт найман байршилд 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулна.

Ингэснээр 14 багийн төв зориулалтын байртай болно. Тодруулбал, Дархан сумын 4-5, 6, 8, 9-10, 11-12, 15, 13-14-16 дугаар баг, Хөтөл хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Малчин багийн Багийн хөгжлийн төв, халуун усны барилгын хамтаар тус тус баригдаж ашиглалтад орно.

Энэ хүрээнд 2018 онд Дархан сумын 11-12, 15 дугаар Багийн хөгжлийн төвийн барилгыг эхлүүлсэн бөгөөд барилгын ажил бүрэн дуусжээ. Гүйцэтгээчээр “СБМ” ХХК ажилласан юм. Одоогоор Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна.
Дээрх барилгуудыг 5 дугаар сард ашиглалтад оруулах талаар аймгийн ХОХБТХ-ээс мэдээлэв.

Харин Дархан сумын 13-14-16 дугаар багуудын иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх Багийн хөгжлийн төвийн барилгын ажлын гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *