УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзах үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан багийн эмч нарт унаа дутагдалтай, аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын машины парк шинэчлэл хэрэгтэй байгааг дуулгасан юм. Харин үүнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Улс орны эдийн засаг хүндрэлтэй, тэр болгон нэхсэн болгоныг улсын төсвөөс гаргаж өгөх боломжгүй байгааг харгалзан нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн алсын дуудлагад зориулсан фургон машин болоод багийн эмч нарт зориулан унааны асуудлыг шийдвэрлэхээр болсон. Нэг суманд хоёр, нийт 30 мотоциклийг өгнө” гэжээ.