Categories
мэдээ нийгэм

Багануурт 700 МВт-ын цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн талаар ҮАБЗ-т чиглэл авахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас Багануурын уурхайг түшиглэж 700 МВт-ын цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн талаар ҮАБЗ-т танилцуулж, чиглэл авахаар боллоо.

Засгийн газрын зүгээс 2015 оны дөрөвдүгээр сард “Багануур пауэр” компанитай байгуулсан концессын гэрээний дагуу Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр Багануурын цахилгаан станцыг 2017 онд барьж эхлээд дөрвөн жилийн хугацаанд буюу 2022 онд дуусган гүйцэтгэгч компани 21 жилийн дотор ашиглаж зардлаа нөхөөд шилжүүлж өгөх ёстой юм. Гэвч өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн зүгээс энэхүү гэрээг Монголын талд алдагдалтай байна гэдгээр эсэргүүцэж ирсэн юм. Энэ бүхний эцэст, Засгийн газар ҮАБЗ буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас чиглэл өгөхийг хүлээх тал дээр санал нэгдээд байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн том оврын цахилгаан станц (700 МВт) барьснаар төв, дорнод болон говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр бий болж, цахилгаан эрчим хүчний эрэлт ихэсч, импортоор худалдан авч буй эрчим хүчний үнэ өсч болзошгүй нөхцөлд хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг бүрдүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *