Монголын банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэн нийслэлийн ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор “1000 цүнх” аяныг эхлүүлснээ зарлалаа. Хүүхдийн сурч боловсрох, эрдэм мэдлэг эзэмших чин хүслийг төрүүлэх, нийгмийн сайн сайхныг нэгтгэх эерэг санаачлагыг гаргар нь “1000 Цүнх” аяны зорилго гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Энэхүү аяны хүрээнд нийт 100 хорооны 14 наснаас доош 1000 хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг иргэдийн хандив дэмжлэгийн тусламжтайгаар цуглуулна. Ингэснээр наймдугаар сарын 25-ны өдөр эздэд нь гардуулан өгөх аж.
“1000 Цүнх” аяныг дэмжигч байгуулгууд болон иргэдийн зүгээс ирж буй хандивыг Хаан банк, Худалдаа хөгжлийн банкаар хүлээж авах бөгөөд нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнхний зардал 35000 төгрөг байхаар тооцоолсон аж. Хандивын данс: ХААН банкны 5007848866, Худалдаа хөгжлийн банкны 499213229 юм байна.