Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд ууланд түймэр тавьжээ

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, бага насны хүүхдээ хайхрамжгүй орхиноос үйдэлтэй галын дуудлага их ирдгийг Онцгой байдлынхан хэлж, анхааруулдаг билээ. Өчигдөр гэхэд бага насны хүүхэд ууланд түймэр тавьсан хэрэг тарьжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг 25, “Зүүн салааны ууланд түймэр гарч байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Одонтод оршин суух есэн настай эрэгтэй хүүхэд шүдэнзээр тоглож байгаад гал алдсан байна. Байшинтын уулын орой хэсгийн 2 га орчим өвс шатсан хэргийн газраас эд мөрийн баримтаар “Спички” гэсэн нэртэй тал хэсэг нь шатсан шүдэнзний хайрцаг, толгой хэсэг нь шатсан шүдэнзний мод зэргийг хураан авч шалгаж эхэлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд “Ойчдын гудамжинд гал гараад байна” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 27-нд авч шалгажээ. Шалгахад ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн нэг га газрын шар өвс шатаж, тэнд тарьж ургуулж байсан чацаргана, үхрийн нүд, хайлаас модны нийт 800-гаад орчим суулгацын доод хэсэг шатжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *