Categories
мэдээ нийгэм

Бага ангийн хүүхдийг чингэлэгт хорьсон тухай мэдээлэл үндэслэлгүй гэв

ЗурагБаянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг хулгайлж, чингэлэгт хорьж байсан тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг ЦЕГ-аас мэдээлэв.

Фейсбүүк, Твиттер буюу олон нийтийн сүлжээгээр “Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж 14 хоногийн дараа олоход контейнерт хорьсон байжээ” гэх агуулга бүхий мэдээлэл цацагдсан. Уг мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ажиллагаа явуулан, шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх мэдээлэл үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *