Сүүлийн үед манайд нэн ховор амьтны тоонд ордог хүрэн баавгай, халиун буга зэргийг хууль бусаар буюу хулгайгаар агнаж, эд эрхтнийг нь авч дамлан зарах хууль бус үйлдэл гарсаар байна. Тухайлбал, Хэнтий аймгийн иргэн Б нь ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг бамбаруушийнх нь хамт агнасан хэргийг хууль хяналтынхан илрүүлэн мөрдөн байцаалт явуулж байна.
Иргэн Б нь “Бүрий болж байхад модноос хүрэн баавгай гарч ирж бидэн рүү дайрсан. Аргагүй эрхэнд хамгаалалт хийж буудсан” гэж мэдүүлжээ. Тэрбээр баавгайн арьс, савар, доньд зэрэг үнэд хүрэх эд зүйлсийг бусдад худалдсан байна. Харин баавгайн арьс болон эд эрхтэнийг нь худалдаж авсан ченж Улаанбаатар хотод оруулж ирэн бусдад дамлан худалдаалах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд нэн ховор болон ховор амьтныг агнахаас гадна эд эрхтэнийг зөөсөн, тээвэрлэсэн, бусдад худалдсан тохиолдолд агнасантай адил хэмжээний хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.