Categories
мэдээ нийгэм

“Баавгай” Батцэцэгт туслах аяны нээлт болно

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 4-ний дугаарт залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэгдсэн билээ. Уг ярилцлагыг уншсан олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа эхнээсээ мэдэгдэн зарим нь түүнд хандив өргөөд буй. Залуу тамирчиндаа туслахыг хүссэн хүмүүс фэйсбүүк хуудсанд нэгдээд байгаа бол Налайх дүүргийн ЗДТГ Б.Батцэцэгт туслах аяныг албан ёсоор эхлүүлж байна. Аяны нээлт маргааш 11 цагаас “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болох юм. Уг хуралд Налайх дүүргийн ЗДТГ-ын төлөөлөгчид болон “Баавгай” Батцэцэг, түүний дасгалжуулагч Д.Мөнхбаяр оролцох бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.САР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *