Categories
мэдээ нийгэм

Баабарын “Би –үл оролцогч, Би-идэвхтэй оролцогч” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн 2-р нүүрт Д.Хаянхярваа “ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдсэн” ярилцлага нийтлэгдлээ. Манай улс энэхүү хөтөлбөрт хөрөнгө оруулагчдыг боомилсон тогтоолоосоо болж хамрагдаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан билээ. Тэгвэл ямартай ч МАН-ын бүлэг хуралдан шийдвэрээ гаргасан бололтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ ярилцлагаас унших боломжтой юм.

Өнөөдрийн дугаарын гол нийтлэлийг нэрт нийтлэлч Баабар бичжээ. Тэрээр нийгэмд “үл оролцох” тухай Солженицын эсэргүүцлийн маш хялбар аргыг баримталсан аж.

“…Тэгэхэд би дөнгөж хорь гарч байсан авч нийгмийнхээ тогтолцоог жигшдэг байсан. Үүнийгээ нийтэд илэрхийлээд жагсаал цуглаан зохион байгуулаад явах зориг надад байгаагүй л дээ. Зориг байлаа ч анхны хашгираанаар галзуугийн эмнэлэгт хүргэгдэх байсан биз. Харин “нууцаар” их бичдэг байсан. Тухайн үеийн хэмжүүрээр “эсэргүү” ангилалд орох бүтээл орчуулах, эсээ өгүүлэл бичих зэргээр. “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” маань харин зохих газарт илчлэгдсэн…” нийтлэлдээ дурджээ.

Сүүлийн үед “Завханы” хэмээн нэрлэгддэг гавьяат С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг эвлэгхэн дуулан цахим сүлжээгээр олны танил болоод байгаа нэгэн хүүг хүн бүр андахгүй болсон. Тэрхүү бяцхан хүү Б.Бат-Энэрэлтэй хийсэн өхөөрдөм ярилцлага манай сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон аж. Багшийнхаа тухай болон ирээдүйд ямар хүн болох тухай хүсэл мөрөөдлөө ярьсан түүний сонирхолтой ярилцлагыг 13-р нүүрнээс уншаарай.

Замын цагдаагийн албаны судалгаагаар 0-5 жил жолоо барьсан, 18-29 насны залуус зам тээврийн осол их гаргаж байгаа нь тогтоогджээ. Тэгвэл ямар темпераменттай хүмүүс замын хөдөлгөөнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болох талаар сонирхолтой нийтлэлийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *