Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: БНХАУ-д Бямба гарагт дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинаа 219900 гаруй шинэ тохиолдол, 5200 гаруй нас баралт бүртгэгдлээ.

АНУ-д өчигдөр 66200 гаруй шинэ тохиолпдол 811 нас баралт нэмж бүртгэгдэн тус улсад халдвар авсан хүний тоо 3173000 гаруйп хүрсэнээс 133600 гаруй хүн эндээд байна.

Холбооны бүгд найрамдах Бразил улсад өчигдөр 39 мянга гаруй тохиолдол 1071 нас баралт бүртгэгдлээ. Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1839000 гаруй боллоо. Нийт халдвар авсан хүмүүсээс одоогийн байдлаар 1,1 сая гаруй хүн эдгэрч, 71400 гаруй хүн эндсэн талаар тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Бүгд найрамдах Энэтхэг улсад өчигдөр 27100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдварын тоо 820900 гаруйд хүрлээ.

Япон улсад бямба гарагт 386 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 206 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Тэрчлэн Окинава дахь АНУ-ын цэргийн хоёр баазад халдвар гарч нийт 60 гаруй тохиолдол батлагдсан.

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 227 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 216 тохиолдол нь Викториа мужид бүртгэгдсэн байна.

Бүгд найрамдах Солонгос улсад өчигдөр 44 шинэ тохиолдол 1 нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсад гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдлууд буурахгүй байгаа ба Сөүл, Гуангжу хотод кластер буюу багц халдварууд хумигдахгүй байна. Өчигдөр бүртгэгдсэн тохиолдлын 21 нь дотоодын халдвар байна. Тус улсын дотоодод
гарч байгаа халдварууд голдуу сүмийн үйл ажиллагаа болон, жижиглэн худалдааны
үйлчилгээтэй холбоотой байгааг мэдээлсэн.

Бүгд найрамдах Хятад ард улсад Бямба гарагт дотоодод
шинэ халдвар бүртгэгдээгүй байна. Зургадугаар сарын 11-нээс
долоодугаар сарын 11-ний хооронд хүнсний захтай
холбоотойгоор батлагдсан 335 тохиолдлоос өчигдөр 11 өвчтөн эмнэлгээс
гарснаар нийт эдгэрсэн тохиолдол 95 болжээ.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *