Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Ууганбаяр: ЭМЯ-наас наадам зохион байгуулахгүй байх санал гаргаагүй

Шинээр илэрч буй халдварын тоо өсөж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргасан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас энэ талаар тодруулахад “ЭМЯ-наас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргаагүй. Одоогоор яригдаж байгаа зүйл алга байна. Зарим хэвлэлээр цуурхал мэдээ яваад байна” гэлээ.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа. Улмаар манай улсад бүртгэсэн нийт тохиолдол 76084 болж, нийт нас баралт 361-т хүрэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *