Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: “Арбидол” эмийг “Covid-19”-ийн эмчилгээнээс хасаагүй, жороор олгоно

“Арбидол” эмийг “Covid-19” өвчний эмчилгээнээс хассан гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлд гарсан.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Арбидол эмийг зөвхөн “covid-19” өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэдэг байсныг томуу томуу туст өвчин, “SARS-CoV-2” зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно гэж өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, огт хэрэглэхгүйгээр хассан гэсэн үг биш бөгөөд өвчтөнд эмчийн жороор л олгоно. “Арбидол” эмийг одоо ч “Covid-19″-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *