Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Цэнддоогийн “Хураах ба нүүх” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн ямар байр суурьтай байгаа болон Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Оюу толгойн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд даалгасан талаарх мэдээлэл тавдугаар нүүрт багтлаа.

Кёкүтенхо Н.Цэвэгням Налайх дүүргийн эмнэлэгт диализийн таван аппарат бэлэглэсэн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Харин Баримт, үзэл бодол нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хураах ба нүүх” нийтлэл гарлаа. Эртнээс нүүдлийн мал аж ахуйг даган амьдарч ирсэн монголчуудад хуримтлал үүсгэх боломж нөхцөл байгаагүй бол 20 дугаар зуунд хотжин, суурин амьдарч эхэлснээр хуримтлал үүсгэх нь бүү хэл хувийн өмчийг үзэн ядах коммунист сургаалаар “хүмүүжсэн” талаар энэхүү нийтлэлд дэлгэрэнгүй тусгажээ. Тухайлбал “Хураах нүүх гэдэг хоёр эсрэг утгатай. Хураахын хэрээр хүний амьдрал суурин болж уягдаж, тэндээсээ салах аргагүй болж байдаг. Харин нүүхийн хэрээр ачаа хөнгөрч, хуримтлал нимгэрч, аливаа хэрэгцээгээ гарын доорхи материалаар, тухайн оронд таарах бэлэн зэхээний зүйлсээр хангаж сурна … монголчууд нүүдэлчин амьдралаа орхин, суурьшиж эхэлсэн боловч өмч ба хуримтлалын тухай үзэл санаа төлөвшсөнгүй … коммунист сургаал нь хувийн өмчийг буруушаан …” гэх мэтээр бичжээ.

Дорнод аймгийн Халхгол суманд Хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаагийн ажилласан талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг “Томилолт” буландаа багтаалаа.

Чадлын тариф тооцсоноор цахилгааны төлбөр 40-50 сая төгрөгөөр нэмэгдэж компаниудад хэрхэн дарамт учруулах болсон талаарх дэлгэрэнгүйг 19 дүгээр нүүрнээс уншаарай. Энэ мэтчилэн цаг үеийн сонирхолтой мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлага өнөөдрийн “Өдрийн сонин”-оос уншаарай.

“Өдрийнсонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаарай. Энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *