Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртлээ

Индонезийн нийслэл Жакарта хотод ханан тойргийн дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 39 дэх удаагийн тэмцээнд ханан тойргийн төрлөөр Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар оролцож байгаа юм.

Өчигдөр явагдсан “scratch” төрөлд Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд Тайланд, Монгол, Хонгконгийн тамирчид медальт байранд орсон байна.

Тивийн аваргад дэд байр эзэлсэн Б.Тэгшбаярыг point race, omnium гэсэн хоёр зайн уралдаан хүлээж байгаа юм.

2016 онд Track дугуйн залуучуудын дэлхийн аварга болж, Монголын дугуйчдын түүхэн амжилтыг үзүүлж байсан Б.Тэгшбаяр өнгөрсөн онд тивийн аварга болсон билээ. Тэрбээр энэ оны амжилтаа мөнгөн медалиар эхлүүллээ.

Жакарта хотод болж буй ханан тойргийн дугуйн Ази аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *