Categories
мэдээ спорт

Б.Шоовдор Варшаваас мөнгөн медаль хүртлээ

Б.Шоовдор Варшаваас мөнгөн медаль хүртлээПольшийн нийслэл Варшавт чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит эрэгтэйчүүдийн, Польшийн нээлттэй эмэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ.

Манай улсаас зургаан бүсгүй Варшавт зодоглож байгаагаас эхний өдөр хоёр нь барилдав. 60 кг-ын жинд Б.Шоовдор мөнгөн медаль хүртэж, 55 кг-Э.Даваачимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.

Б.Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Юлия Пронцевичийг 4:1-ээр, шөвгийн наймд Украины София Боднирийг 5:0-ээр, хагас шигшээд Болгарын Мими Христоваг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Зоу Жантинтай дахин учраа таарч, 4:8-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Э.Даваачимэгийн жинд 12 бөх барилдсан бөгөөд эхний тойрогт Украины Татьяна Китэд 1:6-гаар ялагдсан. Украин бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Казахстаны Марина Седневаг 9:8-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Вероника Чумиковад 3:4-өөр ялагдав.

Маргааш Варшавын дэвжээнд манай улсаас 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүч үзнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *