Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шаравын нэрэмжит уралдаанд 10 дуучин, зургаан хөгжимчин үлдээд байна

Мэргэжлийн уран бүтээлчид оролцсонТөрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит уралдаан энэ долоо хоногт эцсийн шалгаруулалтаа явуулж дуусна. Тодруулбал, мэргэжлийн дуучид, үндэсний хөгжим хөгжимдөгчдийн Олон улсын II уралдаан амжилттай үргэлжилж гуравдугаар шатанд 10 дуучин, зургаан хөгжимчин шалгарч үлдээд байгаа бөгөөд энэхүү сүүлчийн шатны хувьд хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүд эгшиглэдгээрээ онцлог болох ажээ. Дуучид “Чингис хаан” дуурийн дүр, дүрийн ари, хөгжимчид өөр өөрсдийн хөгжимд зориулсан концерт, сюитийг тоглох юм. Уралдаанд оролцож буй уран бүтээлчид ХБК-д тоглолтоо хийж байгаа юм. Ирэх лхагва гаригт энэхүү уралдаан эцсийн шалгаруулалтаа дуусгаж, гала тоглолтоо хийх ажээ.








Б.Шаравын нэрэмжит анхдугаар уралдааны гуравдугаар шатны хуучир хөгжмийн аялгууг хүргэе.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *