Categories
гадаад мэдээ

Б.Обама баячуудын татварыг нэмэх гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Оба­­ма жил бүр Конгрессын өмнө үг хэлдэг уламжлалтай. Энэ удаагийнх мягмар гаригт буюу өнөөдөр болох юм. Тэр­бээр чинээлэг иргэд болон банк санхүүгийн байгуул­ла­гынх­ны татварыг нэмж, дундаж давхаргынханд илүү хөнгөлөлт эдлүүлэх тухай асууд­лыг хөндөх талаар “The Wall Street Jornal”-д өчиг­дөр мэдээлэв. Саяхан америк­чуудын дунд явуулсан санал асуулгаар саналд орол­цогч­дын 56 хувь нь “Баячууд бая­жиж, ядуучууд ядуурсаар бай­на” гэдэгтэй санал нэг буй­гаа илэрхийлжээ. Мөн тэд эрх баригчдын хөрөнгө хэт өсч буй. Нийгмийн аль ч давхар­гынхны дунд ядуурал, ажил­гүйдэл өндөр байгаа нь үүнийг илтгэж байна гэв. Са­налд оролцогчдын 25 хувь нь энэ жил АНУ-д эдийн засагт ахиц гарна гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *