Categories
гадаад мэдээ

Б.Обама ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сан Бернардино хотод болсон зэвсэгт халдлагатай холбогдуулан Цагаан ордноос ард олондоо хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ Сан Бернардино хотод болсон халдлага террорист ажиллагаа байсныг хүлээн зөвшөөрөөд, Америкт дахин энэ мэт халдлага үйлдэхээр завдсан этгээдүүдийн эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлнэ гэдгээ амласан байна. Цаашдаа ISIS бүлэглэлийн эсрэг илүү хүчтэй, ухаалаг төлөвлөсөн ажиллагаа явуулах болно. “Энэ бол гэмгүй хүмүүсийг хөнөөсөн, террорист ажиллагаа” хэмээн Барак Обама олон нийтэд хандсан мэдэгдэлдээ дурдсан байна.

Хэд хоногийн өмнө АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотод Палестин гаралтай Сайед Ризван Фарук, түүний эхнэр Ташфин Малик нарын үйлдсэн халдлагын үеэр 14 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан юм. Хосууд дараа нь цагдаа нарын өөдөөс гал нээж, улмаар буудалцааны үеэр амиа алдсан.

Анх энэ халдлага терроризмтой холбоотой эсэх нь тодорхойгүй байсан, харин хосуудын гэрээс их хэмжээний зэр зэвсэг олдсоны дараа Холбооны мөрдөх товчооныхон халдлагыг терроризмын сэдэлтэй, “Исламын улс” бүлэглэлээс санаа авч, үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн, шалгаж эхлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *