Categories
мэдээ нийгэм

Б.Мягмарыг шалгуулна гэв

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нь байгууллагынхаа ҮЭ-ийн дансыг ашиглан, төсвийн хөрөнгөөс 71 сая төгрөгийг захиран зарцуулсан гэж Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн дарга Б.Мягмар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийж байсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан СХДЭМТ-ийн эмч, ажилтны төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд Б.Мягмарын мэдээллийг үгүйсгэж, байгууллагын нэр төрд санаатайгаар халдсан гэж мэдэгдэв.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг жил бүр аудитын байгууллагаас шалгаж, дүгнэлт гаргадаг. Мөн 71 сая төгрөгийг захиран зарцуулсан гэх бүх асуудлыг АТГ өмнө нь шалгаад, зөрчил дутагдалгүй гэдгийг тогтоосон гэв.

Иймд Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмарыг үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдсан байж болзошгүй тул хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ эмч, ажилчид мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *