Японд болсон “FujiSan” марафоны тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүллээ. Тэрээр 42 км 195 метр зайг 2 цаг 48 минут 45 секундэд туулжээ. 5 дахь удаагийн уг тэмцээний хоёр, гуравдугаар байрт Японы тамирчид орсон байна. Энэхүү уралдаан өчигдөр /2016.11.27/ болсон юм.
“Алдар” спорт хорооны залуу тамирчин Б.Мөнхзаяа “Рио 2016” олимпийн наадамд оролцсон билээ.