“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Люксембургийн Их Гүнт улсын Ерөнхий сайд Ксавие Бэттэл АСЕМ-д оролцох үеэрээ Гуравдугаар эмнэлэгт зочилж, 15 жил хэрэгжүүлсэн төслийнхөө хэрэгжилттэй танилцсан талаарх сурвалжлагыг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа онцоллоо. Энэ талаарх дэлгэрэнгүйг IV нүүрнээс уншаарай.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй” ярилцлага хэвлэгдсэн байна. Түүний ярилцлагыг Улс төрийн мэдээллийн булангаас уншина уу.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын “Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог” ярилцлага хэвлэгдлээ. Саяхан болж өнгөрсөн АСЕМ-ын уулзалт болон, гадныхны төр, засгийн албан айлчлалуудын дараа түүнээс эдийн засгийн хувьд ямар үлдэцтэй өдрүүд болов гэдэг дээр байр сууриа юу гэж илэрхийлэхийг нь сонирхсон юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг та VI нүүрнээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Ардчилсан тогтолцооны Монгол хувилбар” илтгэлийг та III нүүрнээс унших боломжтой.
Баримт, үйл явдал нүүрэнд Чингэлтэй дүүрэгт нялх хүүхэдтэй эмэгтэйг автомашинтай нь дээрэмдэн зугтсан хэргийг сурвалжилсан байна. Дээрэмчнээс айсан эмэгтэй хүүхдээ элгэндээ тэврээд машинаас үсэрч хүнд гэмтсэн байна. VII нүүрнээс уншаарай.
Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх Ц.Чимэддоржийн ““Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанаас сумын заан цол хүртэж байлаа” хэмээн ярьжээ. Ярилцлагыг X нүүрт хэвлэлээ. Мөн энгэ жилийн бөхийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан байна. “Өөрөөс нь…” булангаас Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Кармагийн ““Ховор хүмүүс” киноны Дүүриймаагийн дүрд тоглох саналыг Н.Нямдаваа багш тавьж байлаа” ярилцлага хэвлэгдсэн байна.