Categories
мэдээ спорт

Б.Хорлоодой эхний тойрогтоо цэвэр ялалт байгууллаа

Японы нийслэлд болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан өнөөдөр явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Бисаугийн Лима Тасианатай таарсан. Лима нь Африкийн зургаан удаагийн аварга 33 настай хашир, туршлагатай тамирчин билээ.

Гэхдээ тэд хоорондоо өмнө нь таарч барилдаж байгаагүй ч Лима өнгөрсөн тавдугаар сард Бакугийн “Их Дуулга”-д манай улсын тамирчин Л.Сосорбарамд ялагдаж байжээ.

Барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад Тасиана зүүн хутган, вазари оноо авч улмаар цэвэр ялалт байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *