Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатарт дахин нэг зүйл анги нэмэгджээ

Холбоотой Зураг

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм.

Тодруулбал, тэрбээр Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн гэх хэргээр баривчилсан.

Түүнийг одоогоор хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаабөгөөд дахин нэг шинэ зүйл анги нэмжээ. “Өдрийн сонин”-нд түүнд шинээр 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангийг нэмж шалгах болсонталаар бичжээ.

Өнгөрсөн сарын 6-ны өдөр батлан даалтад гарахад Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих саналтай байгаагаа шүүхэд уламжилж байсан ч шүүх Б.Гарамгайбаатарын эрүүл мэнд муудсан хэмээн прокурорын хүсэлтийг хүлээж авалгүйгээр батлан даалтад гаргасан. Тиймээс түүнийг батлан даалтад гарах өдөр нь яллагдагчаар татаж дээрх зүйл ангийг нэмжээ. Уг хэрэгт дан ганц Б.Гарамгайбаатар бус түүний хүү “Монроуд” ХХК-ийн захирал Г.Тэнгис, Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг /тус компанийн нягтлан бодогч/ нарыг шалгаж эхэлсэн талаарч дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *