Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаана гэдэг маш буруу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна гэж бодож байна

-ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН АЛБАН МЭДЭЭГ ДАМЖУУЛСНЫХ НЬ ТӨЛӨӨ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ШҮҮХЭД ӨГЧ ГОМДОЛ МЭДҮҮЛЖ БОЛОХГҮЙ–

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Монголбанкны захирал асан Н.Золжаргал “Өдрийн сонин”-г хэвлэлийн бага хурал мэдээлснийх нь төлөө шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжиллээ. Эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэлийн хурлын албан мэдээлэл дамжуулсных нь төлөө шүүхэд өгөөд байж болох уу?

-Хэвлэлийн бага хурлын албан мэдээг дамжуулсан х э в л э л м э д э э л л и й н байгууллагад гомдол мэдүүлэн шүүхэд өгч болохгүй л дээ. Гэхдээ хэвлэлийн бага хурал дээр яригдсан мэдээллийг үнэн худал эсэхийг нотолсны үндсэн дээр мэдээлэхгүй бол гомдол гарч ирээд байгаа тал бий. Иймд бид зөрчлийн тухай хуультай х о л б о о т о й г о о р а л и в а а албан тушаалтны өгч байгаа мэдээллийг давхар нягтлахгүй бол эрсдэлд орох нөхцөл бүрдээд байгаа. Нотлогдож чадахгүй, төлбөр тооцоонд унах тохиолдолд дундын зуучлалын байгууллагад хандах, харилцан тохиролцох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөрөө дамжуулаад залруулга гаргах ч гэдэг юм уу гарцууд бий.

-Сэтгүүлчдэд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хардах эрх гэж байдаг шүү дээ. Тийм байтал асар их мөнгө нэхэж, сэтгүүлчдийг үг, үзгийг мохоох нь хэр зохистой үйлдэл юм бол. Үүнд та юу хэлэх вэ?

-Сэтгүүлч бид хардах эрхтэй гэж ярьдаг боловч хуулиараа л бүх зүйл зохицуулагдчихдаг гэмтэй. Таамаглаад, хардаад биччихсэн зүйл нь нотлогдохгүй бол шийтгэл хүлээх л байдал бидэнд үүсчихээд байгаа юм. Тэгэхээр бид хардах эрхээ болгоомжтой хэрэглэх ёстой Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаана гэдэг маш буруу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна гэж бодож байна.

-“Уулс Заамар” гэх компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлт гаргасан. Шүүх компанийн дансыг хаасан байна. Энэ нь хэвлэн нийтлэх эрхийг эдийн засгийн аргаар боож байна хэмээж тус сониныхон мэдэгдээд байгаа. Шүүх уул уурхайн компанийн хэргийг ийнхүү хурдан түргэн шийджээ. Харин энгийн иргэдэд ингэж ханддаг болов уу гэх нь ч байна. Энэ тухайд?

-“Уулс Заамар” компанийн гомдлоор шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг шүүхээс хаасан гэх энэ мэдээлэл үнэн бодитой бол энэ маш буруу алхам гэдгийг хэлмээр байна. Учир нь бид хуулийн дор амьдардаг. Бүх зүйл хуулийн дор явах ёстой. Байгууллагын данс хааж байгаа энэхүү хориг арга хэмжээ нь хуулийн хүрээнд л явагдах ёстой юм. Тэгэхээр энэ мэт хууль зөрчсөн асуудлуудад бид дугарах хэрэгтэй. Энэ үйлдлийн улмаас шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхэд итгэх итгэл алдарч байна гэх өнцгийг барих уу, шүүх үнэхээр иргэдийг итгэлийг алдаж, хууль зөрчиж байгаа үйлдлүүдийг нь баримттайгаар дэлгэх үү гэдэгт ялгаа бий гэдгийг хэлмээр байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаас ийн тодруулсны дараа манай сурвалжлах баг байгууллагынхаа дансыг хаалгаад байгаа “Өнөөдөр” сонин, “Монгол Ньюс”-ийн удирдлагуудтай уулзсан юм.

Б.Номинтүшиг: Шүүх хурлын тов нь ч гараагүй байхад манай компанийн дансыг хаах шийдвэр гаргачихсан

“ Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлтэй холбоотойгоорЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Монгол ньюс” ХХК-ийн дансыг хаагаад байгаа билээ. Тус сонины сурвалжлах баг өнгөрсөн оны аравдугаар сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт очиж сурвалжлага бэлтгэсэн байдаг. Улмаар 2017 оны аравдугаар сарын 27-ны дугаарт “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” гэсэн гарчигтайгаар сурвалжлагаа нийтэлсэн байна.

Харин дээрх нийтлэлтэй холбоотойгоор “Уулс Заамар” компани “Манай компанийн нэр хүндэд халдлаа” гэх утга бүхий өргөдөл гомдлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, “Өнөөдөр” сониноос 100 сая төгрөг нэхэмжилсэн аж. Мөн тус компанийн зүгээс шүүхэд “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргадаг “Монгол ньюс” ХХК-ийн дансыг хаалгах хүсэлт гаргажээ.

Шүүхээс тус компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, “Өнөөдөр” сонины дансыг хаах шийдвэр гаргасан байна. Сонирхолтой нь Анхан шатны шүүхээс хурлын товоо ч гаргаагүй, “Өнөөдөр” сонины сурвалжлах багийнхан гэм буруутай эсэх нь тодорхойгүй, тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэх эрхэд ноцтойгоор халдсан шийдвэр гаргаад байгаа нь энэ юм. Энэ талаар “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.

-Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт танай сонины сурвалжлах баг ажиллаж, алтны компанийн талаар сурвалжлага бэлтгэн гаргасан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай сонины сурвалжлах баг өөр асуудлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт очиж сурвалжлага бэлтгэж явсан юм. Гэтэл олон мянган хүн амтай Хайлааст багийн айлуудын хашаанаас холгүй зайд том хэмжээний нүх ухаад уул уурхайн олборлолт хийж байгаатай таарсан юм билээ. Тухайн үед болж байгаа үйл явдлыг хараад манай сурвалжлагч суурьшлын бүс нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар сурвалжлага бэлтгэсэн юм. Багийн төвийн айлуудын хашаанаас хэдхэн метр хүрэхгүй зайд, хаяа залгаад газрыг нь ухаж байгааг сурвалжилсан. Заамар сумын Хайлааст баг суурьшлын бүс мөн үү. Багийн төвийн хажууханд газар ухаж байгаа компанийн талбайн лиценз суурьшлын бүстэй давхцаж байна уу, үгүй юү гэдгийг мөн сурвалжилсан юм. Нутгийн иргэдийн санаа бодлыг сонсож, ярилцлага авч, Заамар сумын Засаг дарын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газар гээд холбогдох төрийн байгууллагаас тодруулга мэдээлэл ч авсан байдаг. Нүдэн дээр болж байгаа үйл явдлыг нутгийн иргэдээс ярилцлага аваад нийтэлсэн асуудал. Өөрөөр хэлбэл, манай сонин сэтгүүл зүйн үндсэн үүргээ биелүүлж, сурвалжлага хэрхэн бэлтгэдэг тэр зарчмаар явсан.Бид тус нийтлэлийг гаргахдаа “Уулс заамар” компанийн лицензийн талбай Хайлааст багтай давхцаж байна уу, үгүй юү гэдгийг хүргэж, энэ талаар дахин дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно гэдгээ л гаргаж тавьсан. Гэтэл нутгийн иргэдийн ярьсан зүйлээр буруутгаж манай сониныг шүүхэд өгсөн байгаа.

-“Уулс Заамар” компани танай сониныг ямар үндэслэлээр буруутган шүүхэд гомдол гаргасан бэ?

-Манай сониныг тус компанийнхан нутгийн иргэд болоод байгаль орчин хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагынхны ярьсан яриа болгоноор шүүхэд Шүүх хурлын тов нь ч гараагүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаасан нь Монголын шүүх ялзарсны шинж үү? өгсөн байна лээ. Шүүхэд гомдол гаргасных нь дараа бид “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” гэсэн гарчигтай нийтлэл дээр ярилцлага өгсөн хүн бүрийн ярилцлага бүхий бичлэг бидэнд байгаа. Нутгийн иргэдийн манай с у р в а л ж л а г ч д а д ө г с ө н ярилцлагыг unuudur.mn сайт дээр байршуулсан байгаа. Ярилцлага өгсөн хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгч болно гэж байна” гэдгийг шүүхэд хэлсэн. Гэвч шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг гомдол гаргахад шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх цөөхөн тохиолдол байдаг. Бидний зүгээс хэн нэгэн иргэн, компанийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх мэт алдаа байхгүй болохоор шүүхээр гомдлыг эцэслэн шийдүүлсэн нь дээр гэсэн байр сууринаас хандаж байсан. Гэтэл шүүхэд өгсөн гомдлын хариуг гаргах нь битгий хэл шүүх хурал нь товлогдоогүй, хэнийх нь зөв, буруу вэ гэдэг батлаагүй байхад манай байгууллагын дансыг хаачихсан. Бид энэ асуудал дээр эцсийг нь хүртэл тэмцэнэ гэж хэлээд байгаа шалтгаан нь хэвлэл мэдээллийг нугачин дарах гэсэн оролдлого сүүлийн үед даамжирч байгаа.

-Тухайлбал?

-Хэвлэл мэдээллийн байгууллага хууль ёсны дагуу санхүүжилт олох ч бэрхшээлтэй болоод байгаа. Сүүлийн үед цагдаад д у у д а г д а а г ү й р е д а к ц и , сэтгүүлч гэж байхгүй боллоо. С э т г ү ү л ч д и й г м ө р д ө н байцаагч нь айлгаад чбайгаа юм уу эсвэл шантаажлаад байгаа нь мэдэгдэхгүй “Эх сурвалжаа хэл” гээд өрөөндөө суулгаад байдаг. Шүүхэд хэн нэгэн хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргалаа гэхэд шууд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явчихдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хэвлэл мэдээллийн байгууллагад үнэтэй хуульч хөлслөөд хэдэн сараар нь хөөцөлдөөд явах боломж хэцүү. Энэ байдал сүүлдээ даамжирч, дурын хэн нэгэн хэвлэл мэдээллийг хэрэгслийг дарамталдаг арга нь данс хаах болж хувираад байна. Хэн нь буруутай нь тодорхой бус, анхан шатны шүүх хурлын тов нь ч гараагүй байхад шууд компанийн данс хааж байгаа нь “Хэн намайг хэлэх юм” гэсэн шиг байдал гаргаж байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил батлагдсан Зөрчлийн тухай хууль ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш хэцүү байдал бий болгосон. Энэ бүхэн юу илтгэж байна вэ гэхээр улстөрчид нь, төр засаг нь хэвлэл мэдээллийг нугачин даръя гэж байгаагийн нэг илрэл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйтэйгээр, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг нийтэлж, дуугарч байгаа бол хуулиар хамгаалах ёстой биз дээ. Тэгтэл эсрэгээрээ, биднийг улам л хүчгүй болгох гэсэн сонин тогтолцоо, оролдлого яваад байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр хүчтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага тэр тусмаа өдөр тутмын сонинууд энэ асуудалд хамтарч дуугарч байгаа. Бид бодит мэдээллийг эх сурвалжтай, баталгаатайгаар хүргэсэн учраас ямар нэгэн үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Б.Баярмагнай: Хэвлэл мэдээллйин хэрэгслийг айлган сүрдүүлэх гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүхэд өгдөг болоод байна

“Монгол ньюс” ХХК- ийн ерөнхий менежер Б.Баярмагнайгаас цөөн асуултад хариулт авлаа.

– “ Уулс заамар ” компанийн “Өнөөдөр” сониныг шүүхэд өгсөн гомдлын нэг үндэслэл тус компанийг гадаад эзэнтэй гэж худал мэдээлэл тараасан гэж үзээд байгаа юм билээ. Энэ талаар?

– “Уулс Заамар” компани манай сониныг шүүхэд өгсөн үндэслэлүүдийн нэг нь “Манай компанийг гадаад эзэнтэй гэсэн” гэх зүйл байна лээ. Үүн дээр тайлбар хэлэхэд энэ бол нутгийн иргэдийн ярьсан ярианд гарсан үгс юм. Нутгийн иргэд тус компанийг яагаад гадаад эзэнтэй гэж хардаад байна вэ гэхээр Монголын ямар ч уул уурхайн компани суурьшлын бүс рүү очоод хашаанд нь тулгаад газар ухдаггүй юм байна. Гэтэл айлуудын 0.7 га газар бүхий хашаанд тулгаад газар ухаад байгааг нутгийн иргэд хараад энэ яав ч монгол хүмүүс биш. Монгол хүн хэзээ ч айлын хашаа руу тулгаж газар ухахгүй гэж л хардаж байгаа юм байна лээ. Заамар суманд олон компани уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ “Уулс Заамар” компани шиг айлын хашаанд тулгаж газар ухсан нэг ч компаний байхгүй гэж нутгийн иргэд илэрхийлж байгаа юм билээ.

– Танай компанийн дансыг ямар үндэслэлээр хаасан юм бэ?

-“Уулс Заамар” компани шүүхэд гомдол гаргасан талаар мэдэгдэл ирээд хоёр, гурав хонож байтал шүүхээс биднийг дахиад дуудсан. Сонины итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие яваад очтол “Уулс Заамар” компани хуулийн ферм хөлслөөд авчихсан, тэд нь шүүхэд “Монгол ньюс” компанийн дансыг хаагаачээ” гэсэн хүсэлт гаргаад өгчихсөн байсан. Шүүгч “Танай компанийн дансыг хаа гэсэн хүсэлт гаргасан” гэдгийг бидэнд хэлсэн. Шүүгчид миний бие манай компанийн дансанд хэдийгээр их хэмжээний мөнгө байхгүй ч дансаар өдөр тутамд орлого орж, зарлага гарч байдаг. Реклам, зар сурталчилгааны мөнгө дансанд ордог. Эргээд хэвлэх үйлдвэрийн будаг, цааснаас эхлээд зарлага гардаг. Сард хоёр удаа ажилтнуудынхаа цалинг тавьдаг. Данс хаах боломжгүй гэх хүсэлтийг албан ёсны дагуу гараар бичээд өгсөн. Гэтэл “Үүнийг хүлээж авах боломжгүй” гээд “Уулс Заамар” компанийн гаргасан хүсэлтийн дагуу найм хоногийн дараа данс хаах захирамж гаргачихсан. Бид данс хаах захирамж гаргасан даруйд дахиад шүүхэд хандан “Дансаа хаалгамааргүй байна. Данс хаахгүй байх боломж байна уу. Хоёрдугаарт, “Уулс заамар” компанийн нэр хүнд унасан зүйл байна уу. Манай сонин худал мэдээлэл нийтэлж, нэр хүндэд нь халдсан эсэхийг шүүх эцэслэн шийдээгүй байхад данс хааж байгаа нь хууль зөрчиж байна” гэсэн гомдол гаргасан. Өнөөдрийг хүртэл шүүх бидний өгсөн гомдолд ямар нэгэн хариу албан ёсоор өгөөгүй байна. Уул уурхайн компани шүүхэд “Эдний дансыг нь хаа” гээд хүсэлт гаргадаг. Шүүх түүнийг нь долоо хоногийн дотор шийдээд өгчихөж байгаа нь уул уурхайн компани шүүхийн хэнтэй нийлж , сүжрээд байна уу гэсэн хардлага төрүүлээд байгаа. Сүүлийн үед компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөхдөө их хэмжээний мөнгө нэхэмжилж айлган сүрдүүлдэг болоод байна. Та бүхэн санаж байгаа бол одоогоос дөрвөн жилийн өмнө манай сониныг нэг компани “Нэр хүндэд халдлаа” гэх шалтгаанаар есөн тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд өгч байсан. Гурван шатны шүүхээр ороод “Өнөөдөр сонины буруу биш. Нэр төрд нь халдсан зүйл алга байна” гэсэн шүүхийн шийдвэр гарч байсан. Бид есөн тэрбум төгрөгийн өрөнд унахгүйн тулд, баримттай, бодит мэдээлэл цацсанаа батлахын тулд сэтгүүлчийн багаа томилолтоор дахин явуулсан. Мөн өмгөөлөгч хөлсөлсөн. Гурван шатны шүүх хурал болох үед нөгөө талаас хурлыг удаа дараа хойшлуулж, олон сараар сунжирсан, шүүх дээр хичнээн удаа очсон гээд асуудал их байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийгөө арай гэж авч явдаг байгууллага. Дансандаа 100 сая төгрөгтэй хэвлэл мэдээллийн байгууллага ховор. Гэтэл компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг айлган сүрдүүлэх зорилгоор их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүхэд өгдөг байдал түгээмэл болоод байна. Гэхдээ үнэн бодит, баримттай, эх сурвалжтай мэдээлэл, сурвалжлага олон нийтэд хүргэсэн бол тэдний энэ мэт арга, айлган сүрдүүлэлтээс эмээгээд байх юмгүй” гэв.

Шүүх: Энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй

“Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлтэй холбоотойгоор “Монгол ньюс” ХХК-ийн дансыг хаах шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Ямар нэгэн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байхад мэдээлэл өгөх боломжгүй байдаг. “Монгол ньюс” ХХК- ийн дансыг хаах шийдвэрийг гаргасан нь хуулийн дагуу шийдэгдсэн асуудал байх. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гомдол гаргасан компанийн хүсэлтээр дансыг нь хаадаг болжээ. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэн дуртай нь ноцтойгоор халдаж эхэлсний тод жишээ мөн. Өөр нэг ноцтой баримт гэвэл Монгол банкны захирал асан Н.Золжаргал “Өдрийн сонин”-г шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг гардуулж өгсөн байдаг. Манай сонины итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар өгсний маргааш шууд шүүх хурлын товыг шүүхээс гаргасан байдаг. Монголын шүүх ингэж л хэвлэл мэдээллийн хэрэгслийг нугачин дарах гэсэн үйлдлээ удаа дараа оролдож эхлээд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад шүүх ингэж хандаж байгаа юм чинь эгэл жирийн иргэдийг дээлтэй нь хатааж амийг нь чангаадаг болов уу гэж санана. Монголын шүүхийн ялзрал, мөнгөтэй эрх мэдэл албан тушаалтай олигархиудад үйлчилдэг гэж ард иргэдийн хардаж сэрдээд байдаг нь үнэн бололтой.

Эрэн сурвалжлах тоймчдын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *