Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Булганыг сэжиглэн шалгаж буй явдлыг ОУ-ын парламентын холбооноос шүүмжилжээ

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд эхнэр Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчлан хорьсоор удаж байгаа билээ.

ОУ-ын Парламентын холбооны хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен энэхүү асуудлаар Улаанбаатар хотод ирсэн байна. Тэрбээр “С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Булганыг ганцааранг нь хорьж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлдэггүйн дээр өрөөнд нь 24 цагийн турш хиймэл гэрэлтүүлэг байнга асаатай байдаг гэнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Өдрийн сонины долдугаар сарын 27-ны дугаараас уншаарай.

О.САРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *