Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, 24 цагийн турш байцаасан гэдгийг үгүйсгэв

Улсын Прокурорын ерөнхий газарт “Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн” болж байгаа юм. Тус зөвлөгөөний үеэр шалгагдаж байгаа зарим ноцтой хэргийн талаар мэдээлэл өгөв.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба, Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татаж, заримыг шүүхийн шийдвэрээр Авлигатай тэмцэх газар цагдан хорьж, хэргийг шалгаж эхэлсэн билээ.

Сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг прокурорын байгууллагын хяналт дор байгаа аж. Удахгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл шүүхэд шилжүүлэх үү гэдгийг прокуророос шийдэх юм байна. Харин Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх, Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татсан, гадагш явахыг эрхийг түдгэлзүүлсэн зэрэгт тодорхой хариултыг Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбат өгсөнгүй. Тэрбээр одоогоор нэг ч Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт буруутган шалгаагүй гэж мэдэгдэв.

Харин Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, 24 цагийн турш байцааж байна гэсэн эх сурвалжийн мэдээллийг Г.Эрдэнэбат орлогч үгүйсгэж, ар гэрийнхэн нь сэжигтэнтэй уулзах албан хүсэлтийг прокурорын байгууллагад гаргах ёстой. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэгтэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээн шалгах сэжүүр гарсан гэлээ. Мөн тус хэрэгт хэдэн хүн сэжигтнээр татаж, хорьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаа прокурорынхон нууцаллаа. Гэхдээ хуулийн хүрээнд, сэжигтний эрхийг хангаж дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буйгаа Г.Эрдэнэбат орлогч хэллээ.

Харин усанд живж амиа алдсан гэх талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, өргөн хүрээнд үргэлжилж байгааг тодотгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *