– АЛТАН ПАСПОРТ, АНГЛИ ХЭЛ, ӨРГӨН ДЭЛХИЙД АЖИЛЛАХ ҮНЭЛЭХҮЙ ДАВУУ БОЛОМЖ –
GAPE Олон Улсын Мэргэжлийн Боловсролын Академи нь Их Британийн мэргэшсэн нягтлан бодогч буюу АССА цолтон бэлтгэх хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлдэг билээ. Энэ талаар сонин сайхан мэдээ дуулгахаар тус академийн захирал Б.Баярмаатай ярилцлаа.
-GAPE академийн эхлэл, өнөөдрийг хүрсэн түүх, хөтөлбөрийн онцлогоосяриагаа эхэлье?
-GAPE академи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол зэрэг олгодог хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд үр өгөөж нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд үнэлүүлэх боломж юм. Бид 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулаад байна. Нягтлан бодогч мэргэжилтэй хүн бүр мэргэшсэн нягтлан бодогч байдаггүй. Ур чадвар, мэдлэг, ёс зүй, туршлагаа баталгаажуулах шаардлагатай. Улс орон бүрд ийм цол зэргийг олгодог ч дэлхийд хүлээн зөвшөөрөгддөгцолууд бол АССА /Английн Мэргэшсэн нягтлан бодогч/, USCPA /АНУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч/ юм.
12-р ангиа төгсөж, ирээдүйн мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд АССА хөтөлбөр бол онцгой боломж, ач холбогдолтой. 4 жилийн хугацаанд дотооддоо зөвхөн 1 сургууль төгсөх үү эсвэл Их Британий 2 сургууль төгсөж, Олонулсынмэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн гишүүн болох уу? Үүнд бодит хариулт өгөх сургалтыг GAPE академи нь 12-р анги дүүргэсэн, ирээдүйдөсөн дэвшиж тасралтгүй хөгжих, мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж ажиллах зорилготой, өндөр үнэлгээтэй, хурдан өөрчлөгдөж буй бизнес, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай мэргэжилтэн болохыг хүсч байгаа залууст олгодог юм. Өөрөөр хэлбэл 1.5 жилийг МонголдооАССАхөтөлбөрийн үндсэн стандартаар суралцаж, үлдсэн 2-2.5 жилийг Их Британи улсад үргэлжлүүлэн суралцаж дэлхийн шилдэг их сургуулиудын БАКАЛАВР болон МАГИСТР-ийн зэрэг эзэмшинэ. Хамгийн чухал нь энэ 3.5-4 жилийн хугацаанд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх Мэргэшсэн нягтлан бодогчийн цолонд хүрэх юм.
-АССА цолонд хүртэл олон жил сурч, ажиллах хэрэгтэй болдог шүү дээ?
-Тэр хугацааг наашлуулах нь бидний бас нэгэн зорилт юм. Их, дээд сургуульдмэргэжил эзэмшээд, дараа нь мэргэшсэн нягтлан бодогч болохоор ахин суралцсаар байдаг. Харин GAPE-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр нь богино хугацаанд мэргэжил эзэмшин, англи хэл сурахын сацуу АССА цолд хүрээд, олон улсадмэргэжлээрээ ажиллах үнэлэхүй давуу боломжийг дунд сургууль төгсөгчдөд олгодог. АССА цолтой хүн олон улсад алтан паспорттой мэт үнэлэгддэг. Хамгийн өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй ажлыг хийдэг. Үндэстэн дамнасан том компаниудын ерөнхий санхүүч болон ахлахаас дээш албан тушаалд, дэлхийн шилдэг аудитын компаниудад үндсэн аудитороор ажиллах боломжтой. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудэнэ цолоор босго тавьдаг.Сүүлийн үед манай арилжааны банкууд ч ажил горилогчдын болзолд АССА цолтой бол давуу талгэж заадаг болсон. Манай сангийн яам болон Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институт бодлогоороо маш сайн дэмждэг. Тухайлбал, АССА цолтой хүн Монголын МНБ-ийн эрхийн шалгалтуудаас тодорхой чөлөөлөлт эдэлдэг. Энэжилээс шалгалтын журам нь зарчмын хувьд АССА-тэй бүрэн нийцэхээр болсон.
-АССА цолтой хүн нэр хүнд, ур чадвараас гадна мэргэжлийн болон манлайллын үүрэг хариуцлага хүлээх ёстой болдог байх?
-АССА цолтой мэргэжилтэн байгууллагадаа онцгой үр дүн, үнэ цэнийг өгч чадна. Өндөр ёс зүйтэй, үлгэрлэн дагуулагч, чадвар потенциал дүүрэн, тасралтгүй хөгжиж, хамт олноодагуулж, хамтдаа урагшилдаг. Цаашлаад байгууллагын санхүү эрүүлжиж, энэ нь улс орныэдийн засаг нийгэмд ч эергээр нөлөөлнө.
-АССА нийгэмлэгийн тухайд болон гишүүний онцгой эрхийн талаар дэлгэрүүлж яривал?
-АССА нийгэмлэг 1904 онд Англид байгуулагдсан, дэлхийн мэргэжлийн ууган байгууллагуудын нэг. Өдгөө 179оронд544.000оюутантай, 227.000 гишүүнтэй. Сургалтын хөтөлбөр нь жил бүр шинэчлэгдэж, гишүүд нь дэлхийн стандарттай мөр зэрэгцэн, хамгийн сүүлийн үеийн мэдлэг боловсролыг эзэмшдэг. АССА цолтой хүн дэлхийн шилдэг Лондонгийн их сургуулийн магистрийн зэргийг нэг жилийн дотор маш хямд зардлаар эзэмших онцгой боломжийг авдаг, мөн мэргэжлийн боловсролоор насан туршдаа хангагддаг. Манай GAPE академи 2016 онд тус нийгэмлэгийн АССА сургалт явуулах онцгойэрхийг албан ёсоор авч, анхны оюутнаа элсүүлж байлаа.
-Харьцангуй шинэ тутам сургууль гэж зарим хүмүүст санагдаж магадгүй. Танай хамт олны амжилт, цаашдын зорилго юунд төвлөрч байна вэ?
-Миний хувьд анх 2006 оноосМонголд олон улсын цол эзэмшүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлж байсан туршлагатай, манай багш нар ч мэргэшсэн хамт олон. Тиймдээ ч 2019 онд АССА нийгэмлэгийн хоёр дахь том цол болох “Алтан статус”-ыг хүртсэн. Энэ оны 3-р сард дахин баталгаажуулж сунгасан. Цаашид GAPE академи АССА нийгэмлэгийн чанарын хамгийн дээд цол-“Платинум”-ын эзэн болохын төлөө том зорилгод нэгдэн хичээн ажиллаж байна. Зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа залууст GAPE таван үнэ цэнийг амладаг. Эдгээр нь:
“МЭДЛЭГ-ДЭМЖЛЭГ-БОЛОМЖ-БОДИТ ҮР ДҮН-ЗӨВ ҮЗЭЛ” юм.
Мэдлэг. GAPE академи АССА нийгэмлэгийн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага учраас чанарын стандартыг хангаж, үндсэн хичээлүүдийг АССА цолтой, туршлагатай багш нар заадаг.
Дэмжлэг. Суралцах тохилог орчин, зөвлөгөө, итгэлтэй, нээлттэй байдлаар оюутнуудаа дэмждэг.
Боломж. Богино хугацаанд үндсэн стандартаар чанартайөндөрболовсролыг олгодог.
Бодит үр дүн. “Таны амжилт-бидний амжилт”.
Зөв үзэл. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтний хувьд зөв хүн бөгөөд эх орноо хайрлахсэтгэлтэй байх учиртай. Өөрөөр хэлбэл монгол хүний дахин давтагдашгүй өгөгдлөө хадгалж, залгамжлах үүрэгтэй. Энэ бодлогоор сургалтынхаа хөтөлбөрт эх хэл-өв соёлын, хүн байхын учир,хөгжмийн хичээлүүдийгоруулдаг. Оюутнууд маань ч их дуртай. Энэ жилээс язгуурын боловсролыг бясалгалаар дамжуулан олгох онцгой хөтөлбөрийгнэвтрүүлэх гэж байна.Монголд ямар ч боловсролын байгууллагад энэ хөтөлбөр хэрэгжээгүй, GAPE анхдагч болж байгаад баяртай байна.
-Үнэхээр шинэлэг бөгөөд сонирхол татаж байна. Хаанаас, хэрхэн ийм санаа төрөв?
-Дэлхийн шилдэг Берклийн их сургууль бүх мэргэжлийнхээ хөтөлбөрт хүн болох, хүнлэг байх, Буддын гүн ухааны хичээл оруулдаг юм билээ. Эндээс санаа авч, хэрхэн хэрэгжүүлэх тухайд бодсоор ирсэн. Дөнгөж сурагчийн ширээнээсирсэн хүүхдүүд том цолны төлөө том хариуцлага үүрч, олон олондаваа давах хэрэгтэй. Заримдаа шантарч, бэрхшээх ч үе тохиолдоно. Тэднийхээсэтгэл зүйгзасаж, өөрийгөө ялж өөртөө үнэнч, зорилгодоо тууштай байхад нь тусалж, бясалгалынхичээлээзориулж байгаа юм. Энэ хичээлийн багшухамсрын боловсролыг төгс эзэмшсэн маш мундаг хүн бий.
-Шүүмжлэх хүмүүс ч гарах байх. Эцэг эхчүүд,оюутнууд хэрхэн хүлээн авч байна?
-Туршилтын хичээлийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Эцэг, эхчүүд “Ямар аятайхан хичээл ороод байна аа? Манай хүүхэд өөрчлөгдөөд байна” гээд талархалтай байгаа. Хамгийн гол нь эерэг бодолд төвлөрч, сэтгэл санаагаа тогтуун байлган, анхаарлаа зорилгодоо уяж, зөв суралцахуйн учгийг тайлж сурч байна.Бясалгал бол шашин, мухар сүсэг огт биш, өөрөө өөртэйгөө ажиллах дотоод их хүч юм. Шат, шатны боловсролын байгууллагуудмэдлэгжүүлэх сургалтуудыг өгдөг. Ухамсрын хөгжлийн хаалгыг нээж чадалгүй гацдаг гэж багш маань хэлсэн, энэ үнэн. Хүнийг ухамсрынх нь хувьд дэвшүүлэх буюу төгөлдөржих-сэтгэлийн боловсрол бидэнд дутуу байгаа учраас иргэний хөгжил,нийгмийн болон эх орны хөгжил ч доголдох шалтгаан болсон. Энэ дундуураа дүүргэвэл бидний өмнө маш том хаалга нээгдэнэ. Ялангуяа, энэ жил элсэн орох оюутнуудыгазтай хүүхдүүд гэж бэлгэшээж байгаа.
-Шинэ хөтөлбөрт нь амжилт хүсье. Мэргэжлийн хичээлүүдангли хэл дээр явагдах уу, элсэгчдэд хэлний болон бусад шалгуур тавьдаг уу.Танай сургалтын онцлогоос яривал?
-Элсэгчдээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авч, болзол хангасан оюутнуудыг элсүүлдэг. Англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй байх шалгууртай. Хичээлүүд англи хэл дээр ордог. Ном, сурах бичгүүд ч англи хэлээр хэвлэгдсэн. АССА нийгэмлэгийн хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулж, эргээд нийгэмлэгтээ хараат бусаар шалгуулж дүгнүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай оюутнууд шалгалтаа англи хэлээр, тусгай цагт компьютерийн ард суугаад өгдөг, багш дүн тавьдаггүй.Ийм хараат бус үнэлгээ оюутнуудад өөрийнхөө төлөө хичээх ухамсрыг төлөвшүүлж, олон орны оюутнуудтай өрсөлдөн, ямар түвшинд хэрхэн суралцаж байгааг нь мэдрүүлдэг. Манайд сурах 1.5 жилд нь хамгийнбагадаа IELTS 6.5онооаваххэмжээний англи хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ. Түүнчлэн АССА цол авах хүсэлтэй нягтлан бодогч, бусад мэргэжлийн хүмүүст оройн анги нээлттэй. Бид хөгжихийн тулд англи хэлийг аль болох хурдан хугацаанд нийтээрээ сурах хэрэгтэй. Улам бүр даяаршиж байгаа дэлхийд мэдээллээс хоцрохгүй, бизнесээ өргөжүүлье гэвэл англи хэлийг өндөр түвшинд сурахаас өөр аргагүй.Чанартай, бодитой, үр дүнтэй сургалтын үйлчилгээг бид амлана.
Нягтлан бодох бүртгэл бол бизнесийн хэл. Ялангуяа орчин үед өндөр хөгжилтэй орнуудад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдэд олон төрлийн мэдээллийн шинжээч, бизнесийн маш сайн зөвлөгч байх шаардлагыг тавьж байна. Бизнест ямарваа нэг асуудал гарахад тэрийг уян хатнаар шийдэх иж бүрэн комплекс мэдлэгтэй хүнийг бид бэлдэх ёстой. Угаасаа өнөөдөр ийм хэрэгцээ шаардлагатай бид тулгараад байна. Иймд орчин үеийн хурдацтай хөгжилд гологдохгүй, мэдээллийн технологийн хэрэглээний олон улсад үнэлэгдэх батламж бүхий сургалтыг нэмэлтээр оруулж байна. Жинхэнэ үнэ цэнэболхүнийөөрийн чадвар юм. Үүнийг “Hard”, “Soft” гэж яриад байгаа. Сургуулиас зааж байгаа шинэ мэдлэг, өөрийн уян хатан чадварын энэхүү хослолд бид эн тэнцүү анхаардаг.
-Танай сургалтын танхим их тохилог юм. Зориод ирсэн хүмүүст орчин бас чухал нөлөөтэй шүү?
-Сурахад орчин хамгийн чухал. Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэн, оюутнуудаа сайн сургаж чадна. Хүүхдүүд гэрээсээ хоолоо авчраад кофены өрөөндөө тухалж цайлна. Амжилттай сайн сурах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг. Энд нэг зүйлийг онцлоход, манай оюутнууд зун ганцхан сар л амардаг. Тэдний хүсэл зорилго тодорхой, очих газар их,боломж гарц ойрхон байхад их нойр, удаан амралтаас алтан цагаа харамлалгүй яах билээ дээ.
-GAPE-ийг төгсөгчид ажлын байраар хэр зэрэг хангагдаж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд Англид суралцахаар явсан эхний хүүхдүүд сургуулиа амжилттай дүүргээд ирсэн. Анхдагч “Алтан хараацай” маань 2019 оны тавдугаар сард Оксфорд-Брүүксийн их сургуулийн бакалавраа гардан авсан, одоо аудитын томкомпанидажиллаж байна. АССА гурван үе шаттай, шат бүрд энэ хүн ямар чадвартай нь тодорхой үзүүлэлтээр харагддаг. Гуравдугаар шатанд бүрэн эрхтгишүүнболно. Тэр хүртэл ямар статустай байгаагаас хамаараад ажилд орох бүрэн боломжтой. Ажил олгогчид манайхтайбайнгын холбоотой байдаг. “Багш аа, ийм албан тушаалд хүн хэрэгтэй байна, энэ ажлын байранд тохирох хүн явуулж туслаач” гээд л нэхдэг. GAPE-д суралцаж байхдаа ч ажлын байртай болох боломжтой.
Би хүүхдүүдээ хаана, ямар ажил хийж байгааг их сонирхоно. Гэр бүлээрээ гадаадыннэрхүндтэй компанид аудитор, санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа хосууд ч байна. Монголынхоо толгой компаниуд, гадны хөрөнгө оруулалттай, олон улсын байгууллагуудад ажиллаж байгаашавь нараараа бахархдаг. Багш хүнд шавь нарын минь амжилт юу юунаас илүү том шагнал юм даа. Одоогоор 80 гаруй хүүхэд АССА цолны бүрэн эрхээ авсан. Энэ тоо жил ирэх тусамулам өсөж байгаад дүүрэн баяртай явдаг.
-Дэлхийн монгол иргэнийгтөлөвшүүлэнбүтээхихүйлсэдтань амжилт хүсье. Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
-Баярлалаа. GAPE академи нь Сүхбаатарын талбайнзүүнталд“City Tower” цамхагт байрлаж байна. Манай сургуулийн www.facebook.com/GAPEAcademy пэйж хуудсаар зочилж, 11-337788, 99065733 дугаарын утсаар холбогдоорой.