Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяаг улсад их хэмжээний хохирол учруулсан гэв

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригын орой Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилжээ. Түүнийг Зайсан дахь хорих ангид хорьсон билээ. ЦЕГ-аас Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөвдүгээрт зааснаар ““Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн” гэж мэдээлсэн юм. Байцаалт явагдаж байгаа учраас илүү дэлэгрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.

Зарим эх сурвалжын мэдээлснээр Б.Батзаяаг “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн аж. Энэхүү төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулна гэж байсан ч зөвхөн газар шорооны ажил л 80 хувьтай яваа юм. Өмнө нь “Ухаахудаг- Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан. Гэвч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа “Энержи ресурс” компанийн дээр эрхийг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн билээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *