Categories
мэдээ улс-төр

Б.Баттөмөр гишүүн эрүүл мэндийн сайдад хүсэлт хүргүүлэв

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ажилчид хордсон асуудлаар Эрүүл мэндийн сайдад албан хүсэлт хүргүүлжээ.

Тус үйлдвэрийн 33 ажилтан одоогоор хордлого гэсэн оноштойгоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс Б.Баттөмөр гишүүн энэхүү албан тоотдоо манай улсад хүнд металлын хордлогыг илрүүлж оношлох лабораторигүй байгааг дурдаад тэдгээр ажилчдын цусны дээжийг гадаад улсад шинжлүүлж, оношлуулан үр дүнтэй эмчилгээ хийлгэх тал дээр анхаарч өгнө үү хэмээн хүссэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *