Categories
мэдээ спорт

Б.Амартүвшин хүрэл, Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

“Абу Даби-2015″ жүдо бөхийн залуучуудын
ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 55кг-д зодоглосон Баяраагийн Амартүвшин хүрэл
медаль хүртлээ. Тэрээр 2013 онд өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль, сүүлийн
хоёр жил дараалан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна. Хагас
шигшээд БНСУ-ын бөх Харим Лид торгуулиар хожигдож хүрэл медалийн төлөө
Азербайжаны жүдочтой барилдсан. Б.Амартүвшин өрсөлдөгчөө 1:22 секундэд
цэвэр ялсан юм.

Мөн жүдо бөхийн 60 кг-ын жинд хүч түрэн
гарч ирж байгаа Ц.Цогбаатар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй 44 кг-д
зодоглосон Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д
барилдсан өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний
тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Гүржийн Торнике Наглашвилиг ялсан
бол гуравдугаар тойрогт Украины Олех Овчаренког цэвэр хожсон. Улмаар
хэсгийн аваргын төлөө Азербайжаны Дэвид Маммадовыг торгуулаар ялж, зооны
аваргын төлөө шалгарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *