Categories
мэдээ спорт

Азийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тэмцээнд оролцох зардал болох 1,900,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын даамны холбооны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэнд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *