Улаанбаатар хотноо Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулган болж байна. Уг чуулганыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Японы хүүхдийн эрхийн конвенцийн институц хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү уулзалтаар Азийн хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг мөн тэдний өмнө тулгамда буй асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах аж. Чуулга уулзалт “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, “Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” зэрэг гурван үндсэн сэдвийн дор бболох юм байна.