Азийн боксын холбоо (ASBC)-той Монголын боксын холбоо хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд энэ сарын 10-17-нд зохион байгуулна.
Тус тэмцээнд эрэгтэй (49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг), эмэгтэй (48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81) тус бүр 10, нийт 20 жинд шилдгүүдээ тодруулах аж.
Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд 30 орчим орны шилдэг залуу боксчин хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас эх орондоо болох энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй (эр 7, эм 9) нийт 16 тамирчин хүчээ сорих юм.