Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулган
ннэ сарын 19-22-ний өдүүдэд Индонез улсын Жакарта хотод хуралдаж, 25
зүйл заалт бүхий “Хамтарсан уриалга” гаргалаа.
НҮБ-аас “2030 он хүртэлх тогтвортой
хөгжлийн зорилт” хөтөлбөрийг баталж, тогтвортой хөгжлийн 17 зорилт, 169
эрмэлзэх зүйл бүхий Тунхаглал болгон зарласан. Тогтвортой хөгжлийн
зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг
оролцоо болон хот байгуулалтын тогтвортой санхүүжилт зэрэг илүү өргөн
хүрээний олон асуудлууд багтаж байгаа юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хотууд
тэр дундаа дэлхийн хүн амын 55 хувь нь амьдарч буй Ази номхон далайн
хотуудын өмнө тулгамдаж байгаа цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын
өөрчлөлтийг хэрхэн бууруулах, эмэгтэйчүүдийн эрх ашгийг дээдэлсэн
аюулгүй орчин бүхий хот зэрэг тулгамдсан олон асуудлыг 16 салбар
хуралдаанаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат болон
Улаанбаатар хотын төлөөлөгчид салбар хуралдаануудын хэлэлцүүлэгт оролцож
санал бодлоо илэрхийллээ.
Хамтарсан уриалгад хот хоорондын
түншлэл, хамтын ажиллагаанаас гадна орон нутгийн захиргаа, хувийн
хэвшил, эрдэм шинжилгээ судлагааны байгууллагууд болон иргэд олон
нийтийн хоорондын ойлголцол, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон
тэмдэглэсэн юм.
Нэгдсэн хуралдаанаар бүс нутгийн Засгийн
газруудын хариуцлага, хүн төвтэй хөгжлийн шаардлага, усан хангамжийн
менежмент болон тээврийн тогтвортой хөгжил, хот байгуулалтын санхүүжилт
зэрэг асуудлуудыг хөндөв.
Бүс нутгийн чуулганыг даргалагч
Хатагтай Мэри-Жэйн Ортега хуралдааныг хааж хэлэхдээ “Бид ирээдүйн хотыг
Хүн төвтэй байгаасай гэж хүсч байгаа бөгөөд бидний өмнө тулгамдаж
байгаа асуудлуудыг зөвхөн ярьж суух биш, чин сэтгэлийн үйл хэрэг болгох
шаардлагатай байна. Үүний төлөө хамтдаа зүтгье” гэлээ.
Уг хамтарсан мэдэгдэлийн 19-р зүйлд
Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Нөөцийн цогц менежмент төсөл”-ийн үзэл
санаа буюу ус, эрчим хүч, хоол хүнс, газар ашиглалтын цогц төлөвлөлтийн
аргачлал тусгагсан байна..
Улаанбаатар хот цаашид энэхүү Хамтарсан
уриалгыг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн хотууд болон олон улсын
байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд уг чуулган нь Мянганы хөгжлийн
зорилт дуусгавар болж, тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөр хэрэгжиж
эхлэхийн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.