Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев эхнэрээ дэд Ерөнхийлөгчөөр томилсон нь залгамжлагчаа бэлтгэж буй хэрэг гэж ажиглагчид таамаглаж байна. Тэргүүн хатагтай Мехрибан Алиева өмнө нь парламентын гишүүнээр ажиллаж байгаад одоо нөхрийнхөө суудлыг залгамжлахад ойртсон албан тушаалд ирэв.
Эрчим хүчээр баялаг Азербайжан улсыг Алиевийн гэр бүл сүүлийн 50 жилийн ихэнх хугацаанд хянаж байгаа билээ. Түүний эцэг Гейдар Алиев 1993 онд тус улсын Ерөнхийлөгч болохоос өмнө эрх баригч Коммунист намын тэргүүн байсан. Хүү Илхам Алиев нь 2003 онд засгийн эрхийг залгамжилан авсан юм.
О.ӨНӨР