Categories
мэдээ нийгэм

Аянганаас сэргийлэх зөвлөмж

Дуу цахилгаантай аадар борооны үеэр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж:

– Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй.

– Өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.

– Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.

– Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.

– Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.

– Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.

– Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.

– Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.

– Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай. Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *