МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран тодорхойлох, хэрэгжүүлэхийг төр засгийн байгууллагад уламжлах зэргээр хамтран ажиллах юм байна.
Мөн төрөөс санхүүгийн болон бодлогын дэмжлэг авч салбарын өрсөлдөх чадварыг сайжруулна гэдгийг албаныхан онцлов.