Categories
мэдээ нийгэм

Аялагч залуусаа эртхэн ажил, хичээл номоо зохицуулаарай

Хүйтнийг хүйтэн гэхгүй майханд хоноглож, хөгжөөнт тоглоомоор бөмбөгдүүлж, мини хөтөлбөрт хамрагдаж танилын хүрээгээ тэлэх гоёмсог явган аялал хүлээж байна.

Аялалд оролцох залуус 6, 6-аар галын зохион байгуулалтанд орж майхан, мишок, хоол хүнсээ базаахаас гадна найз нөхөд нийлж нэг баг болж болно. Тухайн өдрийн цаг агаар, хоноглох бэлтгэлээ сайн базаагаарай. Ингээд явахаар эртхэн шийдсэн бол танд +1 гэсэн коммент бичих л үлдлээ шүү. Зарагдсан барааг буцаахгүй гэж лангуун дээр зөндөө байдаг шиг +1 гэсэн л бол танд ухрах араа гэж байхгүйг анхаараарай. 11-р сарын 1нд МЗХ-ны байрны үүднээс 09:00 цагт аялал эхлэнэ. Цагаа бариагүй аялагч хоцорсон 5 минут тутамд бусаддаа иштэй чихэрний өрөнд орохыг анхаарууллаа. Хоноглох газар Манзушир талаасаа 3-р амралт. Ямар нэгэн асуудал гаргахгүйн үүднээс аялал эхлэн автобусанд суух үед сонирхолтой гэрээ хийгдэх гэнэ. Аяллын бүртгэл 10-р сарын 28 нд дуусах юм байна.
Аялалд оролцох эрхийн хураамжаа төлж дугаарлалт бүхий мандат авна. Тус мандат таныг азтай аялагч болгох магадлалтай.

МЗХ-ны 201тоот өрөө

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, Залуу аялагч клуб

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *