Categories
мэдээ нийгэм

Автомашины шагналтай Дрифтийн УАШТ болно

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн “Mongolian Drift Series Championship 2015” дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилж байна. Тус тэмцээн энэ сарын 19-нд Скай резорт цанын баазын төв талбайд зохион байгуулагдах гэнэ.

Энэ удаагийн тэмцээнд дрифтийн мэргэжлийн болон сонирхогч тамирчид оролцох бөгөөд өмнө нь засагдаж байгаагүй хамгийн том талбайд зассан замаар өрсөлдөх аж. Түрүүлсэн тамирчин спорт загварын автомашины эзэн болохоос гадна ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэн болно.

Мөн энэ тэмцээнээс олсон бүх орлогыг төрөлхийн сонсголгүй А.Мандуул хэмээх 3 настай бяцхан хүүд сонсгол суулгах мэс заслын эмчилгээний төлбөрт хандивлаж байгаа гэнэ. Тасалбарын үнэ 10,000₮ бол машины такс 20,000₮ аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *